Language : English / Mongolian

Вэб хөгжүүлэлт

Вэбсайт хийх үйлчилгээ
4 жил 3 сарын өмнө

Бид худалдааны, портал, динамик, бүрэн хөдөлгөөнт, хөдөлгөөнт динамик, бүрэн бус динамик зэрэг бүх төрлийн вэбсайтыг чанарын өндөр түвшинд, шуурхай мөн найдвартай хийж гүйцэтгэдэг. Вэбийн үнэ тухайн вэбийн мэдээлэл, ажиллагаанаас хамаарч гарна.


miniCMS™ v2 ашиглан хийж гүйцэтгэх:

Бид өөрсдийн системийг ашиглан таны болон танай байгууллагын вэб сайтыг хурдан шуурхай, найдвартай хийж гүйцэтгэнэ. Уг систем одоогоор 30 гаран вэбсайтад хэрэглэгдэж буй бөгөөд та уг системийг ашиглан портал сайт ч ажиллуулах боломжтой. Үүний нэг жишээ нь www.yadii.net видео портал сайт юм.
miniCMS™ -> Боломжууд хэсгээс ямар боломжууд байгаа талаар танилцана уу.

Бид уг системд 3-6 сарын баталгаат хугацааг олгодог бөгөөд имэйл, утас, мессенжерээр байнгын тусламжийг та бүхэнд үзүүлнэ.


OS-д тулгуурласан вэбсайтууд:

Хэрэв та вэбсайтаа аль болох хямдхан хийлгэх сонирхолтой бол бид та бүхэнд нээлттэй эхэд суурилсан динамик вэбсайтуудыг хийлгэх үйлчилгээг шинээр санал болгож байна.
Нээлттэй эх гэдэг маань гадны байгууллага хувь хүмүүс уг программуудыг хөгжүүлэн бий болгосон бөгөөд үнэгүйгээр ашиглахыг зөвшөөрдөг системүүд юм. Үүний давуу тал гэвэл төрөл бүрийн нэмэлт модуль, хэрэгслэлүүдийг гадны зохиогчид гүйцэтгэн хийж байдаг бөгөөд хамгийн гол дутагдалтай тал нь код нь нээлттэй тул хакерийн довтолгоон өртөх магадлал маш өндөр байдаг.
Бид Wordpress, Joomla, PHPNUKE гэх мэт төрөл бүрийн системийг та бүхэнд суулгаж өгөх буюу уг системүүдийг ашиглан таны болон танай байгууллагын вэб сайтыг хийж өгч гүйцэтгэнэ.

Аз сүлжээ
Хамтын ажиллагаа
Хийгдэж буй...